Ахмадууд урьдчилгаа мөнгөө буцааж авах хүсэлт гаргажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-04 23:00:04

Дархан-Уул аймгийн “Сөгнөгөр хайрхан” компани ахмадуудад хямд үнэтэй урьдчилгаа багатай зээлээр орон сууцжуулах ажлыг 2012 онд эхэлсэн ч барилгын ажлаа дуусгаж чадалгүй хугацаа сунгасаар өдий хүрчээ.

Уг нь Монгол Улсын Засгийн газар баталгаа гаргачихвал Унгар улсын Экзим банкнаас зээл авах боломж бүрдсэн гэдгийг тус компанийн төлөөлөл хэлэв. Гэвч Засгийн газар одоо хүртэл баталгаа гаргаж өгөхгүй байгаа аж. Тус компани өнгөрсөн хугацаанд олон газраас санхүүжилт хайж гүйсэн ч амжилт олоогүй байна. “Сөгнөгөр хайрхан” компанийн захирал н.Энхболд “Аргаа барахдаа БНХАУ-ын 1 тэрбум юанийн буцалтгүй тусламжид найдаж байгаа” гэлээ. Дархан сумын 85 ахмад тус компанид урьдчилгаа болгож хүн бүр 4-5 сая төгрөг өгч байраа захиалсан. Өнгөрсөн хугацаанд 4 ахмад настан байраа үзэж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. “Сөгнөгөр хайрхан” компанийн удирдлагууд ахмадуудын урьдчилгаа болгож өгсөн мөнгийг буцааж олгох боломжтой гэсэн хариу өгсөн байна.  

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ