Монголын шатарчин “BLITZ OPEN” олон улсын тэмцээнд тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-23 15:40:11

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Шатрын холбооны шатарчин Көпжасарын Жаннур Францын “Europe Echecs” клубээс энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан “BLITZ OPEN” түргэн тоглолтын олон улсын нээлттэй тэмцээнээс тэргүүн байр эзэлжээ.

Онлайн хэлбэрээр болсон уг тэмцээнд дэлхийн өнцөг бүрээс 109 шатарчин оролцсон аж. Харин К.Жаннурын хувьд олон улсын 1600 хүртэлх чансаатай шатарчдаас шалгарч, бүтэн жилийн турш Европын шатрын сургалтын платформыг үнэгүй хэрэглэх эрхээр шагнуулсан байна.  

Ташрамд сануулахад, К.Жаннур 2020 онд УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байрт шалгарч байсан юм. 

Холбоотой мэдээ