Чөлөөт бөхийн ДАШТ ирэх сард Осло хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-09-23 10:41:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны шилдэг тамирчид 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорино.  


ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдаан энэ сарын эхэнд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д болж тодруулсан билээ.


ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид:


Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд)

61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС)

65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч)

70 кг: Батчулууны Батмагнай (Алдар)

74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар)

79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин)

86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС)

92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс)

97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд)

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин)



Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг: Бат-Очирын Болортуяа

55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин)

57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин)

59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч)

62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин)

65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар)

68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар)

76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин) нар эх орноо төлөөлөн хүч үзнэ.


Ташрамд сонирхуулахад, Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров. Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ. Олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхээр Норвегид очих юм байна. Түүнээс гадна 61 кг-д Абасгажи Магомедовоос бусад бүх жинд өнөөдөр Сочид шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж ялагч нь дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ.


Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг:


57 кг: Абубакар Муталиев

61 кг: Абасгажи Магомедов

65 кг: Загир Шахиев

70 кг: Евгений Жербаев

74 кг: Тимур Бижоев

79 кг: Радик Валиев

86 кг: Артур Найфонов

92 кг: Магомед Курбанов

97 кг: Абдулрашид Садулаев

125 кг: Зелимхан Хизриев

Холбоотой мэдээ