АНУ Японы хүнсний бүтээгдэхүүний импортод тогтоосон хязгаарлалтаа цуцалжээ

Дэлхийд | Нийгэм
anudaritsagaan@gmail.com
2021-09-22 13:40:43

ВАШИНГТОН. /NHK/. Японы Фүкүшима мужид 2011 онд болсон атомын цахилгаан станцын осолтой холбогдуулан АНУ тус улсын зарим хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавиад байсан бөгөөд уг хязгаарлалтаа цуцалсан талаар мэдэгджээ.


Тодруулбал, Япон улсын Фүкүшима болон бусад 13 мужийн 100 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний импортод тогтоосон хязгаарлалтыг цуцалж буйгаа АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар /FDA/ мягмар гарагт мэдэгджээ.


Японы газар тариалангийн бүтээгдэхүүн болон загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний гурав дахь том импортлогч орон бол АНУ юм. Түүнчлэн бусад улс орны Японоос импортоор авсан хүнсний бүтээгдэхүүний нийт үнэ өнгөрсөн онд нэг тэрбум ам.доллар давжээ.


Энэхүү импортод тогтоосон хязгаарлалтыг цуцалснаар тус улсын Фүкүшима мужаас будаа, Точиги, Ибараки мужуудаас хүнсний мөөг зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болох аж.


Үүний зэрэгцээ ирэх сараас эхлэн Японы хүнсний бүтээгдэхүүний импортод тогтоосон зарим хязгаарлалтаа сулруулах төлөвтэй байгаа талаар Европын холбооноос мэдэгджээ. Гэсэн хэдий ч БНХАУ, БНСУ, Тайвань зэрэг дэлхийн 14 улс орон тус улсын зарим хүнсний бүтээгдэхүүний импортод хязгаарлалт тогтоосон хэвээр байна.

 

 

Холбоотой мэдээ