ШТС-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-09-21 22:50:16
Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын хэмжээнд шатахууны хомсдол үүссэнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Хэнтий аймагт үйл ажиллагаа явуулдаг ШТС-уудын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Энэ үеэр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын үед шатахууны хомсдол үүсгэхгүй байх, төрийн тусгай чиг үүрэгтэй, гэрээт байгууллагуудад зарцуулах нөөцөө бэлтгэх чиг үүрэг өглөө.
Үүнчлэн тэрбээр зохиомол хомсдол, үнэ хөөрөгдөхгүй байх, Гамшиг ослын Шатахууны дайчилгааны нөөц бэлтгэх, Онцгой нөхцөл байдалд ажиллаж байгаа Эрүүл мэнд, Цагдаа, ОБГ, ЗӨСТ, МХГ зэрэг гэрээт байгууллагуудын шатахууны нөөцийг таслахгүй байхыг үүрэгдлээ.
Иргэдийн хэлж буйгаар өнөөдөр АИ-92 шатахууныг 2150-2350 төгрөгөөр худалдан авсан гэлээ. Зарим шатахуун түгээх станцууд иргэдэд 30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийх босгыг тавиад байгаа аж.
Холбоотой мэдээ