Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 60 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Манлай суманд Эрүүл мэндийн төвийн барилга шинээр барьж байна.
Манлай суманд 15 ортой эрүүл мэндийн төвийн барилгын ажил 60 хувьтай явж байна гэж аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мэдээллээ. Эрүүл мэндийн яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын нэг тэрбум 445 сая гаруй төрөгийн өртгөөр уг бүтээн байгуулалтыг хийж байгаа аж. Зураг төслийг "Бест дезайн" ХХК гаргаж, “Бизнес фокус” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байна. Энэ сарын нэгэнд ашиглалтад оруулах байсан энэхүү барилгын ажлыг сунгах хүсэлтээ гаргаад байгаа аж. Одоо дээвэр, дотор хар шавар, өрлөгийн ажил хийж байгаа юм.
Ташрамд Манлай сум 2020 оны жилийн эцсээр 2625 хүн амтай гэсэн статистик мэдээ байна.