СЭЛЭНГЭ: Ёсү хотын “Марина” үйлдвэрийн захирал Жон Нам Гюныг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-26 10:37:36

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг гадаад харилцаа хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын хэд хэдэн аймагтай боловсрол, ХАА, газар тариалангийн чиглэлд хамтран ажиллаж байгаа.

 

Энэ удаа аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж энэ сарын 25-ны өдөр БНСУ-ын  Ёсү хотын “Марина” үйлдвэрийн захирал Жон Нам Гюныг хүлээн авч уулзлаа.

 

Тус “Марина” үйлдвэр нь БНСУ-ын Ёсү хотод 17 жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 5-50 тоннын хөлөг онгоц үйлдвэрлэдэг байна.

 

Тус үйлдвэрийн захирал Жон Нам Гюн аймгийн Засаг даргатай уулзахдаа Сэлэнгэ аймагтай аялал жуулчлалын чиглэлээр хамтарч ажиллах, усан онгоц үйлдвэрлэх, усан онгоц үйлдвэрлэх технологид суралцах хүсэлтэй залуучуудыг сургах талаар харилцан санал солилцлоо.

Холбоотой мэдээ