Шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэл өндөр байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-09-21 16:56:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний 285 тохиолдол батлагдаж, нэг иргэн нас барснаар нийт халдварын тоо 8935-д хүрч, нас баралт 22 боллоо. Нас барсан иргэдийн 11 нь эрэгтэй, 11 нь эмэгтэй бөгөөд 15 нь вакцинжуулалтад хамрагдаагүй байжээ. 

Халдвар хамгийн их буюу Арвайхээрт 4519, Хархоринд 1031, Хужиртад 519,  Бат-Өлзийд 395, Нарийнтээлд 329 тохиолдол тус тус батлагдсан бол бусад суманд 80-аас дээш тохиолдол бүртгэгдэж, Өвөрхангай аймаг улбар шар түвшинд байна.

Халдварын 400 голомт үүссэнээс 18 хувь нь эх үүсвэр тодорхойгүй байгаа ба шинж тэмдэггүйгээр халдвар тараах эрсдэл өндөр байгаа тул иргэн бүр өөрийн аюулгүй байдлыг хангаж, амны хаалт зүүх, хөдөлгөөнөө хязгаарлах, ариун цэврийг чанд сахих шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Өрхийн эмнэлгүүдийн ачаалал ихэсч, нэг эмч өдөрт 60-100 хүнийг хянаж байгаа тул багийн ажлын албыг гэрийн хяналт, дархлаажуулалтын ажилд татан оролцуулаад байгаа аж.

Холбоотой мэдээ