"Зэрлэг амьтдын эд эрхтний хууль бус худалдааг бууруулах боломж" сэдэвт цахим сургалт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-17 18:45:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зэрлэг амьтад, тэдгээрийн эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдааг бууруулах боломж” сэдэвт цахим сургалт болж байна. 


Тус сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Цахим сургалт нь зэрлэг амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хил дамнасан хууль бус худалдаанаас урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг мөрдөн шалгах болон түүний илрүүлэлт, мэдээллийн солилцоо, хамтын ажиллагааг сайжруулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой аж.


Сургалтыг олон улсын сургагч багш нар удирдан явуулж байгаа бөгөөд Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 20 алба хаагч хамрагдаж байна.




Сургалтын нээлтэд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын яамны Дипломатын аюулгүй байдлын алба, бүс нутгийн аюулгүй байдлын тусгай ажилтан, аюулгүй байдал, хууль сахиулахын атташе Тимота А.Рейд нар оролцлоо.

 

Холбоотой мэдээ