Сүүлийн 24 цагт 2796 хүнээс коронавируст халдвар илэрлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-17 13:06:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2796 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлааЭнэ нь өчигдрийнхөөс 438 тохиолдлоор бага үзүүлэлт юм.


Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 269 476 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1164 нь Улаанбаатар хотод, 1632 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 4212 иргэн эдгэрсэн бол 41-80 гаруй насны есөн хүн нас барсан байна. Өнөөдрийн байдлаар "КОВИД 19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1010 хүн эндээд байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 387 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 53 056 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ