Арван багийн 20 сийлбэрч үзэгчдийн нүдэн дээр найман цагийн турш өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2021-09-16 16:45:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын дүрслэх урлагийн "Улаанбаатар арт фестиваль”-ийн хүрээнд модон сийлбэрийн симпозиум өнөөдөр эхэллээ.


Симпозиумыг нээж Соёлын яамны Уран бүтээлийн газрын дарга Б.Сэргэлэн хэлэхдээ, "Соёлын яамны ивээл дор зохион байгуулж буй олон улсын тодотголтой "Улаанбаатар арт" II наадмыг албан ёсоор нээж байна. Энэхүү наадам дүрслэх урлагийн өөрийн гэсэн өнгө төрхтэй, дэлхийн чансаатай уран бүтээлчдийг дэмжихэд чиглэж байна. Ардын хувьсгалын 100 жилийн түүхэнд 80 жилийг мөнхөлсөн, дэлхийд Монголын дүрслэх урлагийг таниулах том зорилготой юм" гэдгийг тодотгов


Энэ үеэр 10 багийн 20 сийлбэрч үзэгчдийн нүдэн дээр найман цагийн турш сийлбэр хийж өрсөлдөнө. Энэ талаар сийлбэрч Ц.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ,Энэхүү үйл ажиллагаагаар Монгол Улсад сийлбэрийн урлаг хэрхэн хөгжсөнийг харуулахыг зорьж байна. Иргэд сийлбэрийн урлагийг чимэглэл гэж ойлгодог нь өрөөсгөл юм. Энэхүү өдөрлөг залуу болон дунд үеийн сийлбэрчдийн туршлага солилцох, уран бүтээлийн талбар болно” гэв.


Тус фестивальд олон улсын модон болон мөсөн сийлбэрийн наадамд тэргүүн байр эзэлж байсан уран бүтээлчид оролцох юм. Модон сийлбэрийн өдөрлөг Үндэсний соёл амралтын хүрээлэнд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

Г.Шинэтогтох





Холбоотой мэдээ