Баян-Өлгийд 13,6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулжээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-16 15:27:32

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-аас өнгөрсөн долдугаар сард “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгасан.

Тус хуулийн хүрээнд Монголбанкнаас холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр дахин хойшлуулахаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Баян-Өлгий аймгийн 410 зээлдэгч 13 тэрбум 672 сая төгрөгийн ипотекийн зээлээ хойшлуулсан байна.

Түүнчлэн 2436 зээлдэгч 43 тэрбум 472 сая төгрөгийн бизнес, хэрэглээний /цалингийн, малчны, г.м./ зээлийнхээ эргэн төлөлтийн хугацааг сунгуулсан ажээ. 

Холбоотой мэдээ