Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох түр замыг нээлээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-09-16 11:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замын нөхөн сэргээлтийг хийж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.


Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төслийн барилгын ажилтай холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах үүднээс Махатма Гандийн гудамжийг Нарны замтай холбох 0.41 км түр замыг 2018 оны дөрөвдүгээр сард барьсан. Өнгөрсөн зургаадугаар сард үерийн улмаас хуримтлагдсан усыг нэвтрүүлэх зорилгоор түр замыг сэтэлсэн юм.

Дунд гол дээгүүр барьж байгаа 60 метр урт гүүрний барилгын ажил дуусаж, үндсэн гүүрний доод талын буцаж эргэх эргэлтийн замын хөдөлгөөнийг ирэх сард нээх хүртэлх хугацаанд түр замыг ашиглах юм.

Холбоотой мэдээ