Бүсийн сургалт зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-15 17:00:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны 9-р сарын 13-14-нд сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүдийг чадавхжуулах бүсийн сургалт “Сүм хөх Бүрд” байгалийн цогцолбор газарт боллоо.  

Тус сургалтыг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Тагнуулын хэлтэс, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, ГБХЗХГ, Хүний эрхийн комиссын Дундговь аймгийн референт, Хууль эрх зүйн хэлтэс  хамтран зохион байгуулжээ.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг сурталчлан таниулах, сумдын ГХУССЗ-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, харилцан туршлага солилцуулах зорилго бүхий энэхүү хоёр өдрийн сургалтаар дээрх мэргэжлийн байгууллагуудаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон бусад хууль тогтоомж, тэдгээрийг хэрхэн хэрэгжүүлэх талаар мэдлэг олгосон.  

Түүнчлэн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан мэдээг сонсож, тэдний ажлыг үнэлэн ярилцсан нь харилцан бие биеэсээ суралцах боложмийг олгожээ. 

Холбоотой мэдээ