Гэмт хэргийн гаралт 7 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-14 14:38:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын мэдээлснээр энэ оны эхний найман сарын байдлаар тус аймагт гэмт хэргийн гаралт нэмэгджээ.

Тодруулбал, энэ онд найман сарын байдлаар тус аймагт нийт 153 гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7 хувиар, өнгөрсөн 7 дугаар сарын үзүүлэлттэй харьцуулахад 12 -оор нэмэгдсэн байна.

Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газар иргэн, хуулийн  этгээдээс  гэмт  хэрэг,  зөрчлийн  шинжтэй  1007  гомдол,  мэдээлэл хүлээн  авч  шалгажээ.

Бүртгэгдсэн  гэмт  хэргийг  өмнөх  оны  мөн  үеийнхтэй  харьцуулахад  хүний эрүүл  мэндийн  халдашгүй  байдлын  эсрэг  гэмт  хэрэг  10,0  хувь,  залилах  гэмт  хэрэг  91,7 хувь,  хөдөлгөөний аюулгүй байдал,  тээврийн хэрэгслийн ашиглалтын  журмын  эсрэг  гэмт хэрэг  11,1  хувиар  тус тус өссөн аж.

Гэмт  хэргийн  улмаас  153  иргэн  хохирч,  65  хүн  гэмтсэн. Гэмт  хэрэгт  125  хүн  холбогдон  шалгагдаж, гэмт  хэргийн  илрүүлэлт  53,9  хувьтай  байгаа юм.

Гэмт хэргийн илрүүлэлт 53,9 хувьтай байгаа ба энэ улсын дунджаас өндөр  үзүүлэлттэй  байна. Нийт гэмт хэргийн 32  хувийг согтуугаар,  7.2  хувийг эмэгтэй  хүн оролцож, 10,5  хувийг бүлэглэн гүйцэтгэжээ.

Мөн 3,3  хувийг гэр  бүлийн хүчирхийллийн  улмаас,  2,6  хувийг хүүхэд  оролцон үйлдсэн байна.

Аймгийн  хэмжээнд  2021  оны  8  сарын  байдлаар   10105  зөрчил  шалгаж, Зөрчил  гаргасан  9830  иргэнийг  348,9  сая  төгрөгөөр  торгосон  байна. 

Энэ хугацаанд 102  хүн  эрүүлжүүлэгдсэн  нь  өмнөх  оны  мөн  үеийнхээс 172  хүн  буюу  62,8  хувиар буурчээ.

Холбоотой мэдээ