Нас баралтын тохиолдол өмнөх оны мөн үеийнхээс 12 тохиолдлоор нэмэгджээ

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-09-14 13:06:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2021 оны наймдугаар сарын байдлаар Дундговь аймгийн хэмжээнд халдварт өвчний 2141  тохиолдол  бүртгэгдэж, өмнөх  оны  мөн үеийнхтэй  харьцуулахад 1968 тохиолдол буюу 419.8  пунктээр  өссөн  үзүүлэлттэй байна.

Халдварт сүрьеэ болон салхин цэцэг өвчний гаралт тодорхой хэмжээнд буурсан бөгөөд халдварт өвчний гаралт нэмэгдсэн нь коронавирусний халдвар тархсантай холбоотой юм.

Аймгийн ЭМГ-ын мэдээлснээр аймгийн  хэмжээнд  наймдугаар  сарын  байдлаар  592  эх амаржиж, 5 хүртэлх насны эндэгдэл 5 гарсан. Төрөлт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 4,1 хувиар буурчээ.

Нас  баралтын  170  тохиолдол бүртгэгдсэн  бөгөөд  өнгөрсөн  оны  мөн  үеийнхээс  12  тохиолдлоор  өссөн ба тэдгээрийг шалтгаанаар  нь  авч  үзвэл хорт хавдрын  нас  баралт  28.2, коронавирусний халдварын улмаас 9 хүн нас барсан.   

2021  оны  наймдугаар сарын  байдлаар  113049  амбулаторийн  үзлэг  бүртгэгдсэнээс  урьдчилан сэргийлэх  үзлэг  45,5  хувь,  өвчний  учир  амбулаторийн  үзлэг  34,3  хувь,  идэвхтэй  хяналт 13,5  хувь,  гэрийн  идэвхтэй  үзлэг  5,8  хувь,  гэрийн  дуудлагын  үзлэг  0,9  хувьтай байжээ.  

Үзлэгт  хамрагдсан  хүмүүсийн  37.2  хувийг эрэгтэй,  62.8  хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. 

Холбоотой мэдээ