Нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-07-03 12:49:28

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2016 оны сонгуульд олонхийн санал авч төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдэд түр үнэмлэх гардуулах үйл ажиллагаа энэ сарын 3-ны морин цагт боллоо.

33 төлөөлөгч ирэхээс АН-ын 6 төлөөлөгч түр үнэмлэх гардуулах үйл ажиллагаанд оролцсонгүй. Нийт 27 төлөөлөгч сонгуулийн хорооны дарга болон гишүүдээс түр үнэмлэхээ гардаж авлаа.

2016 оны аймгийн ИТХ-д Сүхбаатар аймгийн МАН 17, АН 16 суудал авсан. Аймгийн ИТХ-ын  3-р тойрог хоёр мандаттай бөгөөд  МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгуулсан.  Гэвч аймгийн сонгуулийн  хороо 3-р тойрогт нэр дэвшигч Д. Болдбаатарт түр үнэмлэхийг гардуулахыг хойшлууллаа. Үүнийгээ тайлбарлахдаа нэр дэвшигчтй холбоотой гомдол гарсан бөгөөд сум дундын эрүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэсдлэсэн гэлээ. Харин аймгий МАН-ын зүгээс эцсийн шийдвэр гараагаүй байгаа, нөгөө талаараа сонгуулийн тухай хуулинд түр үнэмлэх олгохоос татгалзах гэсэн заалт байхгүй. Энэ бол улс төрийн явуулга гэж үзлээ. Ямартай ч шүүхийн эцсийн шийдвэр гарсаны дараа 3-р тойргийн нэг мандатын асуудал тодорхой болох юм байна.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ