АНУ-ын тусгай төлөөлөгч Японд айлчилна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Yonhap/.
БНАСАУ-ын асуудал хариуцсан АНУ-ын
тусгай төлөөлөгч Сун Ким Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах
тэргүүтэй асуудлуудын талаар БНСУ, Японы төлөөлөгчидтэй хэлэлцэхээр Японд ирэх
долоо хоногт айлчилна гэж Төрийн департамент баасан гарагт мэдээлжээ.
Сун Ким БНАСАУ-ын
асуудал хариуцсан БНСУ-ын төлөөлөгч Но Кю Дуктай Сөүл, Вашингтон хотноо өнгөрсөн
сард уулзсаныхаа дараа ийнхүү Японд айлчлах гэж буй юм. Төрийн департаментын
мэдээлснээр, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид Токио хотноо дахин уулзана.
“АНУ-ын тусгай төлөөлөгч Сун Ким Японы нийслэл Токио хотноо
есдүгээр сарын 13-15-нд айлчилна. Тэрбээр Японы Ази, далайн орнуудын асуудал
хариуцсан дарга Такэхиро Фүнакоши, Солонгосын хойг, аюулгүй байдлын асуудлын
асуудал хариуцсан БНСУ-ын тусгай төлөөлөгч Но Кю Дук нартай гурван талт уулзалт
хийнэ” гэж уг мэдэгдэлд дурджээ.
Талууд хамгийн
сүүлд зургаадугаар сард Сөүл хотноо уулзсан юм.