Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд автомашин олгов.
Коронавирусний халдварын эрсдэл өндөр байгаа энэ цаг үед гэрээр эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо өдөрт нэмэгдэж байна. Гэрийн эмчилгээнд байгаа иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч ажилчид хүрч ажилладаг тул тэдний ачаалал их байгаа юм.
Тэдэнд хамгийн их тулгамдаж байсан асуудлыг ийнхүү УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ шийдвэрлэлээ. Тэрээр "Шимбилэг", "Энхийн хүслэн", "Өнө-Орших" гэсэн гурван Өрхийн эрүүл мэндийн төвд үйл ажиллагаандаа хэрэглэх автомашиныг хувийн хөрөнгөөр шийдвэрлэн хүлээлгэж өглөө. Тэрээр цар тахлыг хамтдаа даван туулж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд анхан шатанд нь хүрч тусламж үйлчилгээ үзүүлдэг Өрхийн эмнэлгүүдийн эмч, ажилчдад эрүүл энхийг хүслээ. Мөн ард иргэдийнхээ төлөө цаг наргүй ажиллаж байгаад нь талархал илэрхийлж, Монгол Улсад Өрхийн эрүүл мэндийн байгууллага байгуулсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэсэн юм.