"Бүсгүй цэцэг" гар урлалын үзэсгэлэн гаргав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-10 20:35:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  "Бүсгүй цэцэг" гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа өнөөдөр "Өглөөний Улаанбаатар" гудамжинд боллоо.


"Гоёлог ээжүүд" ТББ болон "Бүсгүй цэцэг" фэйсбүүк бүлгээс санаачлан зохион байгуулсан уг үзэсгэлэн худалдаанд 20 гаруй байгууллага оролцсон байна. 


Урлаг, соёлын олон үйл ажиллагааг зохиох болсон тус гудамжинд энэ удаад нэхмэл, эсгий, даавуун урлал, шүр, сувс, тууз, лаа, саван, цаасан урлал, уран зангилаа, полимер, арьс, төмөр, хатгамал, модон тоглоом зэрэг 50 гаруй төрлийн гар урлалын бүтээлүүд дэлгэсэн байлаа.




"Гоёлог ээжүүд" ТББ захирал, "Бүсгүй цэцэг" группийн админ Б.Нямгэрэл,Гэртээ хүүхдээ хардаг, ажил эрхлэхийн хажуугаар хобби сонирхлоо хөгжүүлж гар урлал хийдэг эхчүүдийн нэгдэл "Гоёлог ээжүүд" ТББ-ыг 2016 онд үүсгэн байгуулсан. Бид жил бүр үзэсгэлэн нээж, сургалт явуулдаг байсан ч КОВИД-19 цар тахлын улмаас удаан хугацаанд завсарлаад байсан юм” хэмээн ярив.








Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ