БНАСАУ-ын Олимпын хорооны эрхийг түдгэлзүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОЗАНН. /BBC/. Олон улсын олимпын хороо /ОУОХ/ Токиогийн наадамд баг тамирчдаа илгээгээгүй тул БНАСАУ-ын Үндэсний олимпын хорооны эрхийг 2022 оны эцэс хүртэл түдгэлзүүлжээ.
Ингэснээр БНАСАУ Бээжингийн
өвлийн наадамд оролцох эрхгүй болж байна. Тус улс нь баг тамирчдаа “COVID-19” халдвараас хамгаалахын тулд Токиогийн наадамд
оролцуулаагүй юм.
“БНАСАУ-ын
Олимпын хороо эрхийг нь түдгэлзүүлсэн хугацаанд санхүүгийн тусламж хүлээн
авахгүй” гэж ОУОХ-ны тэргүүн Томас Бах мэдэгджээ.
Түүний мэдээлснээр,
ОУОХ нь “Бээжин-2022” наадамд оролцох эрхтэй БНАСАУ-ын тамирчидтай холбоотой
шийдвэр гаргах, тус улсын эрхийг түдгэлзүүлэх хугацааг эргэн харах эрхтэй ажээ.
Үүнээс гадна
Т.Бах Афганистаныг төлөөлөн Токиогийн Олимп, Паралимпын наадамд оролцсон олимпын
тав, паралимын хоёр тамирчны хэн нь ч нутаг буцаагүй гэдгийг батлан мэдэгдсэн
байна.