Хугацаа дууссан 1 тэрбум 556 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгасан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-09-09 15:48:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспорт, импортын гэрчилгээ олголт, гаалийн хяналт шалгалтын талаар өнөөдөр НМХГ-аас мэдээлэл хийлээ.


Улаанбаатар хот дахь 16 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн, давхардсан тоогоор 9383 аж ахуйн нэгжийн 349372.7 тн, түүхий эд, бүтээгдэхүүн хяналт шалгалтад хамруулж хилээр нэвтрүүлсэн байна.

Үүнд:

  • Импортын хяналт шалгалтад 2918 ААН-ийн  84930 тоннн бүх төрлийн боловсруулсан хүнс,
  • 798 ААН-ийн  17673 тонн мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүн,
  • 1216 ААН-ийн   160205  тонн  ургамлын гаралтай бүтээгдэхүүн,
  • 1147 ААН-ийн 4181.2 тонн  эм биобэлдмэл, эмнэлгийн хэрэгсэл, 2740 ААН-ийн 15612 тонн ахуйн хэрэглээ гоо сайхны бүтээгдэхүүн, хүүхдийн тоглоом, сав баглаа боодол, хуучин хувцас, нялх балчир хүүхдийн хүнс,
  • 564 ААН-ийн  66770 тонн  химийн хортой болон аюултай бодис хамрагдаж, хилээр нэвтрүүлсэн.

Экспортын хяналтад нийт 974 аж ахуйн нэгжийн 37120.8 тн түүхий эд, бүтээгдэхүүн хамрагджээ.

Үүнд:

  • Ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 68 аж ахуйн нэгжийн 9017 тн
  • Мал эмнэлгийн чиглэлээр 899 аж ахуйн нэгжийн 27852.2 тн
  • Боловсруулсан хүнс 7 аж ахуйн нэгжийн 251.6 тн  бүтээгдэхүүн хамрагдаж, ачилтын үеийн хяналт шалгалтыг хийж, хилээр нэвтрүүлжээ.


Хяналт шалгалтаар хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон нийт 60 нэрийн, 61074 тн, 7487 ширхэг 1 тэрбум 556 сая 793 төгрөгийн бүтээгдэхүүнийг гаалийн горимоор устгаж, болзошгүй эрсдэлээс сэргийлсэн байна.


Энэ онд нийт 5476 тир автомашин, тээвэрлэгдэн ирсэн 105136 тн бодис, бараа бүтээгдэхүүн, 5478 жолоочид халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн хяналт шалгалтыг хийж, бодис бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг хилээр нэврүүлж, тирийн цувааг буцааж, тир автомашины гадаргуугийн 300632.4 м.кв талбайд халдваргүйжүүлт хийлгэн, ариутгалын ажлын чанарт улсын байцаагчид хяналт тавин ажиллаж байгаа аж.


Тус ажлын хүрээнд нийт 16 зөрчил илрүүлж, 21000 нэгжийн шийтгэл ногдуулж барагдуулсан юм.

Уг ажлын хүрээнд өмнөх онд давхардсан тоогоор 386 аж ахуйн 895 нэр төрлийн, энэ онд 201 аж ахуйн нэгжийн 416 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч лабораторид шинжлүүлэхэд нийт долоон эерэг сорьц илэрсэн ба зам тээврийн ослын улмаас тээвэрлэлтийн горим алдагдаж, лабораторийн шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын шаардлага хангахгүй 21 нэр төрлийн 20.3 тн, 100 сая 500 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг журмын дагуу устгуулж, болзошгүй эрсдэлээс сэргийлж ажиллажээ.

Холбоотой мэдээ