Голын ай саваас ус олборлолтод тавих хяналтыг эрчимжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-07-02 13:54:32

Дархан-Уул аймгийн дэд бүтцийн байгууллагуудын Хараа-Ерөөгийн сав газарт 2016-2017 онд хамтарч ажиллах “Санамж бичиг”-гийн хүрээнд хамтарсан шалгалт хийв.

Дархан, Сэлэнгийн бүс нутгийг цахилгаанаар, Дархан хотыг дулааны эрчим хүчээр хангагч “Дархан Дулааны цахилгаан станц  ТӨХК-ны Ус ашиглалтын байдалд тус аймгийн Стандартчилал, Хэмжилзүйн хэлтэс, Байгаль орчин, Аялал жуулчлалын газар, “Дархан-Ус Суваг” ХК, Дархан сумын ЗДТГ хамтарч уг хяналт шалгалтыг хийжээ. Удирдамж төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу эхлээд "ДДЦС" ТӨХК-ийн Химийн ус цэвэрлэгээний цех, ус хангамжийн шугам сүлжээ, ус сорох тоноглол, төхөөрөмж, усан сан, гүний усны эх үүсвэрийн байдалтай танилцаж холбогдох хууль тогтоомж, ус ашиглалтын талаарх дүрэм, журам заавар, стандартын хэрэгжилтийн байдлыг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаа гэж аймгийн СХЗХ-ийн дарга И.Алтанцэцэг ярилаа. Шалгалтаар тус станцын шинээр барьж байгуулсан үнсэн сангийг хугацаанд нь ашиглалтад оруулж тоосжилтын хэмжээг багасгах, гүний ус олборолтын эрүүл ахуйн байдлыг стандарт хэмжээнд барьж ажиллах зэрэг зөвлөмж өгчээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ