Халдварын тохиолдол 105-аар нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-09-07 12:03:48

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 9 дүгээр сарын 7-ны 8.00 цагийн байдлаар тус аймагт халдварын 105 тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 2841 боллоо. Тодруулбал Баруун-Уртад 50, Эрдэнэцагаан 39, Уулбаян дөрөв, Түвшинширээ тав, Наран хоёр, Асгат, Түмэнцогт, Сүхбаатар, Баяндэлгэр, Онгон сумдад тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

Хамгийн их хүн амтай Баруун-Урт, Эрдэнэцагаан суманд халдвар маш хурдтай тархаж байна. Баруун-Урт сумын сургууль цэцэрлэгүүд танхим болон цахим хосолсон хэлбэрээр хичээллэж байгаа бол Эрдэнэцагаан сумын хоёр цэцэрлэг үйл ажиллагаагаа 100 хувь цахимд шилжүүлээд байгаа аж. Мөн тус суманд тандалт судалгааны баг ажиллаж байна.  

Одоогоор АНЭ, Сумын ЭМТ-үүд болон гэрийн эмчилгээнд нийт 532 иргэн байгаагаас жирэмсэн 10, 18 хүртэлх насны хүүхэд 88 байна. Өөрөөр хэлбэл жирэмсэн эмэгтэйчүүд болон хүүхдүүд халдварт өртөх байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгааг анхааруулав. 

Холбоотой мэдээ