62 өрх нэгдэж “Баялаг Сутайн хөгжил” хоршоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-07 11:16:34

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Дарви суманд 62 өрх нэгдэж, “Баялаг Сутайн хөгжил” хоршоо байгуулан, амжилттай ажиллаж байна.

Тус хоршооны үйл ажиллагааг 2020 оны долоодугаар сард Дэлхийн байгаль хамгаалах сангийн дэмжлэг, нутгийн иргэдийн санаачилга, хамтын оролцоотойгоор эхлүүлжээ.

Тус хоршооны гишүүд орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт малчдын хийж болох бүхий л ажлыг хамтран хэрэгжүүлэхийг зорьж байна. Тэд өдгөө малын гаралтай түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгож, нэмүү өртөг шингээн зах зээлд борлуулдаг.

Ингэж хоршиж хамтарснаар гишүүдийнхээ ашиг орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ олсон ашгийнхаа тодорхой хувийг жил бүр байгаль, ховор амьтдыг хамгаалах үйлсэд зарцуулж байгаа аж.

Тус хоршоо нь "Сутай сорт" арвайн гурил, цай, сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нутгийн брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж байна


Холбоотой мэдээ