Зургаан хүмүүжигч ЭЕШ-д тэнцэж, их, дээд сургуульд элсэн суралцахаар болов

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-09-03 11:18:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШШГЕГ-ын харьяа Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагын дэргэдэх ЕБС-ийг 2020-2021 оны  хичээлийн жилд 7 сурагч амжилттай суралцаж төгсжээ.


Эдгээр хүмүүжигч хүүхдээс 6 нь монгол хэл, математик, нийгмийн ухаан, биологи, англи хэлний хичээлээр ЭЕШ-д амжилттай хамрагдаж, Монгол Улсын багшийн их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Хүнс технологийн дээд сургууль, Улаанбаатар Эрдэм Оюу дээд сургуульд тус тус  элсэн суралцах батламжаа гардан авлаа.


Сургалт хүмүүжлийн тусгай байгууллагаас их, дээд сургуульд элсэн суралцахаар болсон хүмүүжигч хүүхдүүдийг цахимаар суралцах нөхцөл боломжоор хангаад байна.

Холбоотой мэдээ