Цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт 84 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-09-02 13:53:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна.

Тодруулбал Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай, үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих 89 хувь, Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажил өнөөдрийн байдлаар 87 хувьтай байна. Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилга угсралтын ажил үргэлжилж байгаа аж. Гүйцэтгэл нь дууссан барилга, байгууламжид тоног төхөөрөмж угсрах ажлууд үргэлжилж байна. Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүй аж.

Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл:

Нийт бетон цутгалтын 91 хувь

Хийц бүтээц угсралтын 92 хувь

Тоног төхөөрөмж угсралтын 24 хувь ньтус тус  хийгджээ. Тоног төхөөрөмж худалдан авалтын 82% төслийн талбайд нийлүүлэгджээ.

 

Холбоотой мэдээ