77 дугаар сургуулийн арын автомашины замыг иж бүрэн тохижуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг 77 дугаар сургууль (Эрдмийн ундраа цогцолбор)-ийн хойд талын автомашины замыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засаж янзаллаа.
Тус зам эвдрэл ихтэй, сул шороо их учраас автомашинтай иргэд төдийгүй явган зорчигч тус замаар явахад хүндрэл бэрхшээл тулгардаг байсан. Тэгвэл тус замын автомашин зорчих хэсгийг засаж, хоёр талдаа явган хүний зам, авто зогсоолтой, нийтдээ 11 метрийн өргөнтэй болгон камержуулалт, гэрэлтүүлэг суурилуулжээ. Ингэснээр шинэ хичээлийн жил эхэлсэн энэ үед эцэг эхчүүд, сурагчид тав тухтай, иж бүрэн тохижуулсан замаар зорчих боломж бүрдлээ.
Түүнчлэн дээрх ажил эхлэхэд замын трасст өртсөн хоёр гараашийг Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар чөлөөлөх ажил хийсэн байна.