Сонгуулийн дүнг өнөөдөр Ерөнхийлөгчид айлтгана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-01 12:43:34

УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн дүнг өнөөдөртөө багтаж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид айлтгахаар болжээ.

Энэ удаагийн сонгуулиар МАН-аас 65, Ардчилсан намаас ес, МАХН-аас нэг, бие даагч нэг ялалт байгуулснаар шинэ парламент бүрдэж байна. Өнөөдрийн хувьд Сонгуулийн Ерөнхий хороо 12.40 цагт Төрийн ордны “Баганат танхим”-д УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулах юм.

Үүний дараа буюу 14-15 цагийн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид шинэ гишүүдийн нэрсийг өргөн барихаар тогтжээ.

Б.Туул

Холбоотой мэдээ