Зусланд гарсан айлууд бууриа цэвэрлээд нүүхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-09-01 16:46:06

Ховд /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн төвөөс 3-4 км зайд орших Буянт голын хөвөөнд зуссан 1500 айл өрх бий. Намрын сэрүүн, бороотой өдрүүд үргэлжилж байгаа учраас Буянт голын хөвөөнд зусланд гарсан айл өрхүүд нүүж эхэллээ. 

Монголчдууд нүүдэл суудал хийхдээ хуучин бууриа цэвэрлэхгүй нүүхийг цээрлэдэг. Хог хаягдлыг цэвэрлэж нүүхгүй бол газар нутгийн сахиус хилэгнэнэ, шинэ нутаг ээлгүй болно гэж үздэг аж.

Иймээс “Буянт голын хүүхдүүд” аяны хүрээнд Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагуудын зүгээс "Бууриа цэвэрлээд нүүцгээе" уриалга (челленж)-ыг эхлүүлж байна.

Буянт голын ай сав дагуу зуссан айл өрхүүд нүүхдээ бууриа болон ойр орчмын 20 мeтр газрын хог хаягдлыг цэвэрлээд явахад байгаль дэлхий сэргэж, залуу үeийнхэнд эeрэг хандлагыг үлгэрлэх сайн жишээ байх болно гэж зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.

Мөн иргэдийг "Бууриа цэвэрлээд нүүцгээе" уриалгад нэгдэж, идэвхтэй оролцохыг уриалсан юм.

Холбоотой мэдээ