"Аравт" олон улсын уралдаанаас мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-30 11:14:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас зохион байгуулж буй "Олон улсын цэргийн наадам-2021" тэмцээн уламжлал ёсоор амжилттай зохион байгуулагдаж байна.


Дэлхийн хэд хэдэн улсын цэргийн мэргэжилтнүүд, шилдгүүд мэргэжлийн дадлага туршлага, ур чадвараараа өрсөлдөж буй энэхүү тэмцээний "Танкийн биатлон", "Аравт", "Цэргийн ралли" төрөлд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилт дүүрэн оролцож байна.


Энэ удаагийн “Аравт" морин цэргийн олон улсын уралдаанд манай улсын баг тамирчид дэд байрт шалгарснаар мөнгөн медалийн эзэд боллоо. 





Холбоотой мэдээ