Хятадын хөлөг онгоцнууд маргаантай арлын бүсэд нэвтэрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТОКИО. /NHK/. БНХАУ-ын тэнгисийн цагдаагийн эргүүлийн дөрвөн хөлөг онгоц өнөөдөр Зүүн Хятадын тэнгист орших Сенкаку /Дяоюйдао/ арлуудын маргаантай бүсэд нэвтэрсэн байна.
Уг бүс нутгийг Япон улс өөрийн газар нутаг хэмээн тооцдог бөгөөд Хятадын хөлөг онгоц нэвтэрсэн талаарх мэдээллийг Японы эргийн хамгаалалтын албанаас мэдээлжээ.
NHK телевиз мэдээлснээр, Японы эргийн хамгаалалтынхан чанга яригчаар Хятадын эргүүлийн хөлөг онгоцнуудыг энэ бүсээс нэн даруй гарахыг шаардсан байна. Хятадын хөлөг онгоцнууд Японы загас агнуурын хөлөг онгоцнуудад ойртохыг оролджээ.
Токио хотын эрх баригчид Сенкаку бүлэг арлын тавыг нь хувийн эзэмшигчдээс худалдан авснаа 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлыг тойрсон газар нутгийн маргаан хурцдаж, БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болсон билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.