ОХУ агаараас цохилт өгчээ

Дэлхийд
nyamtulga@montsame.mn
2015-10-01 10:31:20

МОСКВА. /NHK/. Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд ОХУ агаараас цохилт өглөө гэж тус улсын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

“Лалын улс” бүлэглэлийн цэргийн техник, харилцаа холбооны байгууламж, зэвсгийн агуулахад ОХУ-ын агаарын цэргийн хүчин цохилт өглөө гэж тэрбээр мэдэгджээ.

Террорист бүлэглэлүүдтэй тэмцэхэд нь Сирийн армид ОХУ дэмжлэг үзүүлэх бөгөөд хуурай замын ажиллагаанд оролцолгүй зөвхөн агаараас дэмжлэг үзүүлнэ гэж тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин Москва хотын захад цугласан Засгийн газрын гишүүддээ хандан мэдэгдсэн байна.

Агаараас цохилт өгөх ажиллагаанд оролцсоноор ОХУ-д терроризм газар авахаас урьдчилан сэргийлэх боломжтой гэсэн саналыг Путин дэвшүүлсэн байна.

ОХУ-ын цэргүүдийг Сирид байрлуулах Путины саналыг тус улсын парламентын дээд танхим өчигдөр санал нэгтэйгээр баталсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд