Нийслэлийн өвлийн бэлтгэл 80 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-26 16:29:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ирэх өвлийн бэлтгэл энэ сарын 19-ний байдлаар 80.1 хувьтай байна.


Мөн хүндрэл үүсэж болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээврийг засах шаардлагатай байгаа аж. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварт шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдэхийг судалж, танилцуулахыг холбогдох албаныханд даалгалаа.


Өвлийн бэлтгэлтэй холбоотой Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг өгсөн бөгөөд цахилгаан, дулааны эх үүсвэр, инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Холбоотой мэдээ