Залуучуудын байгууллагын 100 жилийн ой тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-25 08:48:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын залуучуудын баярын өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, 1921 оны 8 дугаар сарын 25-ны энэ өдөр Монголын залуучуудын анхны байгууллагыг Бошгыг халах залуучуудын Эвлэл нэртэйгээр байгуулж хожмоо Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл болон ажиллаж байсан түүхтэй. Энэ өдрийг угтаж ХНХЯ Монголын Залуучуудын холбоо болон Гэр бүл, хүүхэд залуучуудын газар зэрэг холбогдох байгууллагын хамт Залуучуудын Үндэсний чуулганыг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.

Чуулганаар залуучуудын эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлыг хөндөж нээлттэй ярилцана. Мөн Монголын Залуучуудын холбоо байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан тус холбооны ахмадууд, үе үеийн удирдлага жанжин Д.Сүхбаатарын болон маршал Х.Чойбалсан нарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөх юм. Энэ өдөр мөн Ази тивийн залуучуудын ууган байгууллагын нэг Монголын залуучуудын холбоонд "Монголын залуучуудын музей"-г албан ёсоор танилцуулж үзүүлнэ. 




Холбоотой мэдээ