“Хаялга нуур”-ын эко систем бүрдүүлэх, байгалийн тэнцвэрийг хадгалахад анхаарч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-24 14:17:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт “Хаялга  нуур”-ын тойром үүсгэн, экологийн тэнцвэрийг хадгалах, байгалийг нөхөн сэргээх, орон нутгийн малчин, тариаланчдад таатай орчин, аялж жуулчлахад таатай нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байна.


Нуур 145.5 га талбайг хамарч, гүний ус нь янз бүрийн чулуулагт 5 метрээс доош гүнд байрладаг. Нуурын гадаргуу +1165 метрийн түвшинд байдаг бөгөөд газрын гадаргуу нь орчиндоо хамгийн нам дор байрлалтай. Усан сан нь уурхайгаас 2.1 км, төмөр замаас 0.56 км зайтай. Төмөр зам нь +1190 метр өндөрлөгт бий.  


“Шивээ-Овоо” ХК нь холбогдох газраас жил бүр албан ёсны зөвшөөрөл, шийдвэр, дүгнэлт  гаргуулсны үндсэн дээр хууль дүрмийн дагуу хүрэн нүүрс олборлож байгаа. Хүрэн нүүрсний ордын Шинэ-Усны хэсгээс гүний цооногийн аргаар 1999 оноос өнөөдрийг хүртэл 79.4 сая шоо м3 усыг уурхайгаас баруун зүгт 4 км зайд шавхан зайлуулж үүсгэн байгуулсан усан сан буюу “Хаялга нуур”-ыг бий болгожээ.

 

Холбоотой мэдээ