Нийслэлийн 270 байршилд газар чөлөөллөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын “Газрын зөрчил арилгах тухай” энэ оны А/251, А/250 дугаар захирамжаар төвийн зургаан дүүргийн 270 байршлын 1385 обьект дахь 26.822 ам метр газрыг чөлөөлжээ.
Тодруулбал, нийтийн эзэмшлийн зам, талбайд барьсан стандарт
бус, зохих зөвшөөрөлгүй ашиглаж буй гарааш, зөөврийн байгууламж, өргөтгөл,
хашаа, хаалт, хайс, шон зэргийг чөлөөлж, 15 байршлын 9832 ам метр талбайд
тохижилт, ногоон байгууламж хийх боломжийг бүрдүүллээ.
Улаанбаатар хотын
Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөх ажил эрчимтэй байгаа бөгөөд Сүхбаатар дүүргийн 92
байршилд газар чөлөөлж, зургаан газрыг
тохижуулан, ногоон
байгууламж, авто зогсоол хийж байна.
Мөн нийслэлд стандартын шаардлага хангахгүй, орчны аюултай байдал үүсгэсэн 307 барилга угсралтын талбайн түр хашаа байгаагаас 260 аж ахуй нэгжид мэдэгдэх хуудас хүргүүлэн, зөрчлийг арилгав. Үүнээс 116 барилга угсралтын талбайн түр хашааг стандартын дагуу шинэчилж, норм дүрэм, аюулгүй байдлыг хангуулан, тэмдэг тэмдэглэгээ хийжээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар газрын зөрчлийг арилгаж, чөлөөлсөн байршлуудыг нийтийн эдэлбэр газраар бүртгэн, тохижуулалтаа хянахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд ЗАА-ны дарга Т.Гантөмөрт даалгажээ.