Лүнгийн зам үерийн усанд сэтэрч эвдэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-08-22 13:19:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд улсын хэмжээнд их хэмжээний усархаг бороо үргэлжлэн орсноор, улсын чанартай автозамд их, бага хэмжээний эвдрэл үүсэж байна. 


Тухайлбал, Лүн-Дашинчилэн-Батцэнгэл чиглэлд их хэмжээний үер бууж автозам сэтэрч, замын хөвөө усанд түрэгдэн эвдэрчээ. 

 


Цаг агаарын аюулт үзэгдэл, үерийн гамшгаас урьдчилан сэргийлж хот хоорондын хөдөлгөөнд онц шаардлагагүй бол оролцохгүй байхыг ЗТХЯ-наас сэрэмжлүүлж байна. Тус яамын Шуурхай ажлын баг холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Холбоотой мэдээ