Хүүхдийн зуслангийн барилгын ажил 80 хувьтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-08-20 14:59:01

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн хүүхэд багачуудын сурч боловсрох, амралтаа ая тухтай өнгөрөөх боломжийг олгох зорилго бүхий 100  хүүхдийн багтаамжтай  хүүхдийн зуслангийн барилгын ажил үргэлжилж байна.

Улсын төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Энержи парагон” ХХК-ийн барьж буй зуслангийн барилгын ажлын явц 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа талаар албаныхан мэдээлэв. Сайншандаас урагш 20 орчим км-т барьж буй хүүхдийн зуслан модон байшин, задгай соёлын театр, багш ажилчдын байр зэргээс бүрдэнэ.

Харин хүүхдийн зуслангийн гаднах тохижилт, шугам сүлжээний ажлыг “Дэлгэр баясах зам” ХХК гүйцэтгэж байна. Тус аймгийн нийт хүн амын 35,5 хувийг 0-18 насны хүүхдүүд эзэлдэг бөгөөд зуслан  ашиглалтад орсноор хүүхдүүдийн амрах, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөх, боловсрох, хөгжин дэвжих боломж бүрдэхээс гадна бусад аймаг сумын хүүхдүүд ирж амрах боломжтой.

Холбоотой мэдээ