Завханы Яаралтай тусламжийн тасгийн ачаалал багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-06-30 03:24:24

Завханы Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг өргөтгөл хийснээр ачаалал эрс багасжээ.

Тус тасагт орон нутгийн хөгжлийн сангийн 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өргөтгөл хийж тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн байна. Ингэснээр стандарт шаардлага хангасан цэвэр аюулгүй орчинд эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг хангалттай боловсон хүчин бүрэн бүрэлдэхүүнээр  тусламж үйлчилгээг үзүүлж байгаа ажээ. Тус тасагт жилд дунджаар ойрын дуудлага 6135, алсын дуудлага 227 хүлээн авдаг. Үүний хоёр хувийг гэмтэл ослын дуудлага эзэлдэг байна. Тэгвэл өргөтгөл их засвар эмч мэргэжилтнүүд нэмэгдсэнээр ойрын дуудлага буурч эмчилгээ үйлчилгээ түргэн шуурхай болжээ.

Завхан Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ