"Токио-2020” паралимпын наадамд оролцох баг тамирчдын эхний ээлж Япон улсыг зорилоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Токио-2020” паралимпын наадамд оролцох баг эхний ээлжийн тамирчдын баг 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр Токиог зорьж байна.
Монголчууд энэ удаагийн паралимпын наадамд буудлага, байт харваа, пауэрлифтинг, таеквондо, жүдо, хөнгөн атлетик гэсэн спортын зургаан төрөлд 11 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцоно. 16 дахь удаагийн паралимпын наадам энэ сарын 24-нөөс ирэх сарын 5-нд явагдах бөгөөд 4 400 гаруй тамирчин 22 спортын төрөлд 540 багц медалийн төлөө өрсөлдөнө.