"Эрүүл бүс" статусаа 12 дахь жилдээ баталгаажуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-08-13 14:40:25

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн мал сүрэг шүлхий өвчнөөр тайван, вакцин  хэрэглэдэггүй,  эрүүл бүс статусаа 12 дахь жилдээ баталгаажууллаа.

Тус аймгийн 18 сумын 64 өрхийн 1024 толгой малаас цусны ийлдсийн дээж авч, Мал эмнэлгийн лабораторид шинжлэн дээрх дүгнэлтийг гаргажээ.

Малын эрүүл мэндийг хамгаалах, малчид ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, махны экспортыг чөлөөтэй болгох зорилгоор 2016 оноос хойш шүлхий гараагүй, шүлхий өвчний вакцин хэрэглээгүй баруун бүсийн 7 аймгийн халдваргүйг нотолж, баталгаажуулах ийлдэс судлалын шинжилгээг жил тутам хийдэг аж.

Холбоотой мэдээ