Сүхбаатар суманд 26 тохиолдол нэмж бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-08-12 15:29:01

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймагт сүүлийн 24 цагт 178 сорьцод PCR шинжилгээ хийхэд 75 эерэг тохиолдол батлагдлаа. Ингээд тус аймагт ковидын халдвар авсан тохиолдол 3620 боллоо.

Дээрх батлагдсан тохиолдлын 26 нь аймгийн төв Сүхбаатарт байгаа бол бусад тохиолдлууд нь Алтанбулаг, Баруунбүрэн, Баянгол, Ерөө, Бугант, Мандал, Орхон, Сайхан, Хүдэр, Шаамар, Дулаанхаанд байгаа аж. Эдгээр батлагдсан тохиолдлууд нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал, голомттой бүсээс ирж тусгаарлалтад байсан, мөн шинж тэмдэг өгч шинжилгээгээр батлагдсан иргэд юм. Мөн энэ хугацаанд аймгийн хэмжээнд 48 хүн эдгэрч, гэрийн тусгаарлалтад шилжсэн бол гэрийн хяналтад эмчлэгдсэн иргэдээс гурван хүн эдгэрч эрүүлжсэн байна. Түүнчлэн аймгийн хэмжээнд дэлгэсэн ковидын 12 тасагт 245 батлагдсан тохиолдол, 18 ойрын хавьтал хамт байна. Мөн 11 суманд 153 тохиолдол өрх болон сум, тосгоны ЭМТ-ийн хяналтанд эмчлэгдэж байгаа ажээ. Эдгээр тохиолдлоос жирэмсэн дөрөв, 0-17 насны 47 хүүхэд, нэн хүнд гурав, хүнд хоёр, хүндэвтэр 15 тохиолдол тус тус эмчлэгдэж байна гэж аймгийн ЭМГ-аас мэдээллээ.

Холбоотой мэдээ