Нөөцийн махыг энэ сарын 20-ноос бэлтгэж эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-11 17:49:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мах бэлтгэн нийлүүлэгч нар энэ сарын 20-ноос нөөцийн мах бэлтгэж эхэлнэ.


Нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан мал, мах бэлтгэх ажилд холбогдох шаардлага хангасан аж ахуйн нэгжүүдтэй ХХААХҮЯ, Улаанбаатар хотын ЗАА, Төрийн банк, Голомт, Хаан, Капитрон” банк, Худалдаа хөгжлийн банк”-ны төлөөллүүд өнөөдөр уулзлаа.


Махны хангамж, хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлийн эх үүсвэрээр мах бэлтгэн нөөцлөх ажилд Засгийн газрын баримталж буй бодлого чиглэл, нийслэлээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ, энэ өвлийн махны үнэ, зээл, зээлийн хүү зэргийг бодлогын түвшинд нэгтгэн мах бэлтгэж эхлэх аж. 

Холбоотой мэдээ