Нийслэлийн Баянбүрдийн тойргийн автозамын хөдөлгөөнийг түр хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас ойрын хугацаанд засварлах замуудын талаар мэдээллээ. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Баянбүрдийн тойргийн зам засварын ажлыг энэ сарын 12-ны 23.00 цагаас хийж эхлэх тул зорчих хөдөлгөөнийг 8 дугаар сарын 15-ны 07.00 цаг хүртэл хязгаарлах талаар мэдээллээ.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Зүүн дөрвөн замын уулзварын зам засварын ажлыг энэ сарын 12-ны 23.00 цагаас 16-ны 23.00 цаг хүртэл хийж гүйцэтгэх тул жолооч, зорчигч нарыг доорх зураглал, тэмдэгийн дагуу бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг санууллаа.