Коронавирусний халдварын 319 тохиолдол шинээр батлагдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-10 13:34:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 724 хүнд хурдавчилсан, 84 иргэнд лабораторийн, нийтдээ 808 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 319 тохиолдол шинээр батлагджээ.

Ийнхүү тус аймагт батлагдсан тохиолдлын тоо 4251 болов.

Шинээр бүртгэгдсэн 319 тохиолдлоос:

- Алтай суманд 1 иргэн;

- Бугат суманд 5 иргэн;

- Дэлүүн суманд 1 иргэн;

- Сагсай суманд 2 иргэн;

- Толбо суманд 10 иргэн;

- Улаанхус суманд 6 иргэн;

- Цэнгэл суманд 21 иргэн;

- Цагааннуур тосгонд 1 иргэн;

- Хотгор багт 1 иргэн;

- Өлгий суманд 271 иргэнээс тус тус халдвар илэрчээ.

Батлагдсан нийт тохиолдлоос 2361 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 230) гарсан аж.

Эмчлэгдэж байгаа 1885 иргэн байна.    Одоо аймгийн Ковид эмнэлэгт 119 иргэн, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 66, Сансар эмнэлгийн байранд 34,     Пазылет төрийн бус байгууллагын байранд 50, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 84 иргэн, гэрийн эмчилгээнд 1532, нийтдээ 1885 иргэн эмчлүүлж байна.

Эмчилгээ хийлгэж байгаа 1885 иргэнээс 1648 хүний биеийн байдал хөнгөн, 176 иргэний биеийн байдал хүндэвтэр, 54 иргэний биеийн байдал хүнд, 7 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ