"Чингис хаан" буудлын шатахуун хангамжийн байгууламж ажиллаж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-08-08 13:27:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан” шинэ нисэх буудлын шатахуун хангамжийн байгууламжийг нээж, ашиглалтад оруулснаар үйл ажиллагаагаа эхэллээ. ИНЕГ-аас мэдээлж буйгаар тус байгууламж нь 1920 м урттай сумалгааны хос шугам гидрант системтэй, 6,400 тонн шатахууны багтаамжтай аж. 

Тодруулбал, Нисэх буудлын шатахуун хангамжийн албаны тус байгууламж нь 3 агаарын хөлөгт нэгэн зэрэг үйлчилж, шатахууны сумлагаа хийх хүчин чадалтай аж. Зургаан ширхэг агаарын хөлгийн зогсоол дээр байрлах 14 ширхэг гидрантын хавхлагаас түлш түгээх зориулалтын диспенсэр автомашинаар хийдэг байна. Нэг минутанд 1000 галлон буюу 3780 литр хүртэл шахах техникийн хүчин чадалтай аж.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ