Олимпын хотхоноос гарч чадалгүй нутаг буцсан тамирчдад бэлэг гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-08-05 14:30:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос "Токио-2020" олимпоос нутаг буцаж буй Монголын 52 тамирчин, 5 шүүгч, 30 дасгаджуулагчид Нарита нисэх онгоцны буудалд бэлэг гардуулсан байна. 


Тодруулбал, "Токио-2020" олимпод оролцсон тамирчдыг "КОВИД-19" цар тахлын улмаас Япон улсаар чөлөөтэй аялуулаагүй. Иймд Олимпын хотхоноос гарах эрхгүй байсаар тэмцээнээ дуусгаж, нутаг буцаж буй тамирчдад бэлэг гардуулах аяныг Япон дахь монгол хүний эрхийг хамгаалах холбооноос  өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 2-ныг хүртэл өрнүүлсэн юм. Улмаар аяны дансыг шилэн байлгаж хандивын мэдээг өдөр бүр иргэн н.Энхтуяа, н.Бямбасүрэн нар өөрсдийн олон нийтийн сүлжээ (фейсбүүк)-н дэх хаягаар танилцуулж байжээ. Тус аянд 108 хүн хандив өргөж нийт 311 мянган иэн цуглуулсан байна. Цуглуулсан иэнийг бэлэг болгож нутаг буцаж буй Монголын багийнханд гардуулжээ.


Холбоотой мэдээ