Ханх суманд 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2021-08-04 17:03:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 43 километрын зайд өнөөдөр 16.22 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл юм.


Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долоодугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж. 

Холбоотой мэдээ