Олимпын медаль хүртсэн жүдочдод 500 ам.доллар гардуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-08-03 07:34:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын байт харвааны холбооны ерөнхийлөгч П.Цагаан олимпын наадмаас медаль хүртсэн тамирчдыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүлж, медаль хүртсэн тамирчин тус бүрийг 500 ам.доллараар урамшуулсан байна.


"Токио-2020" Зуны олимпын XXXII наадамд Монголын жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ баг, тамирчид амжилттай оролцож, түүхэндээ анх удаа олимпын наадмаас нэг дор 3 медаль хүртсэн амжилттай үндэсний шигшээ баг тамирчдынхаа медалийн буухиаг эхлүүлсэн.

 

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг хүрэл, эрэгтэйчүүдийн 73 кг жинд ОУХМ Ц.Цогтбаатар хүрэл, эрэгтэйчүүдийн 81 кг жинд Саиед Моллай мөнгөн медаль хүртэж олимпын наадмын жүдо бөхийн төрөлд оролцсон 128 улсаас 6 дугаар байрт шалгарсан амжилт үзүүлсэн билээ.

Холбоотой мэдээ